Гадаадынхан Монголд аялах талаар 163 сая хайлт хийжээ

Гадаадынхан Монголд аялах талаар 163 сая хайлт хийжээ

Монголд аялбал аль чиглэлээр, хэрхэн явбал сэтгэл хангалуун байх, ямар тээврийн хэрэгслээр зорчвол аюулгүй, найдвартай, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг нь хэр зэрэг гэхчлэн манай орны жуулчлалтай холбоотой 163 сая хайлтыг гадаадынхан өнгөрсөн онд цахим ертөнцөд хийжээ.

Голлогч зах зээлээр нь авч үзвэл, Солонгос, Хятад, Япон, Австрали, АНУ-аас хамгийн олон хүн манай улсыг сонжсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр орны жуулчин нүүдэлчдийг илүү сонирхсон гэсэн үг. Америкчууд 2019 онд Монголтой холбоотой 22.3 сая хайлт цахимд хийсэн нь бусад улстай харьцуулахад өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн үзүүлэлт гэж “Аялал жуулчлалын технологи” төвийнхөн онцлов.

Эх сурвалж: Unuudur.mn