Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус аймгийн Цэнгэл сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 07.20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан боловч мөн өдрийн 10:30 цагт морьных нь эмээл, тохом нь ус болсон байдалтай гэртээ иржээ.
Тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан байна. Одоогоор тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Хилийн 0165 дугаар ангийн 0251 дүгээр салбарын “Арал толгой” заставын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ