Туул голд живсэн 11 настай хүүг хайх эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ

Туул голд живсэн 11 настай хүүг хайх эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт ОБЕГ хүлээн авчээ.  

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.20-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” зэрэг газар хүртэл 145 км-т завиар явж 50 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. Ингээд 07.21 буюу өнөөдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.




Өнөөдөр үхэр өдөр

4 минутын өмнө