Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.07.20/ 08:47 цагт Улаанбаатараас хөөрсөн билээ. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:25 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
Үүний зэрэгцээ, маргааш /2020.07.21/ Улаанбаатар-Токиогийн чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрөх бол долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлд нисэж Европд байгаа иргэдийг татан авна. Мөн нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд дахин хоёр удаагийн нислэг үйлдэх бол долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийт 1470 иргэнийг татан авах төлөвлөгөөтэй байна.