Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор энэ сарын 10-ны өдөр нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь иргэн Б-д нойтон сальфетканы саванд хийж нуусан 6 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Тус үйлдлийг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон байна.