Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-нд байна.
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээллээ. Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.