Аялаж явахдаа тарваганы мах идсэн иргэн ХӨСҮТ-д тусгаарлагджээ

Аялаж явахдаа тарваганы мах идсэн иргэн ХӨСҮТ-д тусгаарлагджээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй 6, батлагдсан 3 тохиолдол, 1 нас баралт бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийтдээ 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт байна. Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлд  тавьж буй хяналт шалгалтын талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлсээр байгаа ч тарваганы мах идэх, хууль бусаар агнах тохиолдол гарсаар байгааг ЗӨСҮТ-өөс анхааруулав.

Тухайлбал,  өчигдөр дахин тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Булган аймгийн Хишиг өндөр суманд тарваганы мах идсэн иргэн  замдаа цайны газраар орж Улаанбаатар хотод ирснийхээ дараа нь 103-т дуудлага өгч ХӨСҮТ-д тусгаарлагджээ.  Тус төвийн мэдээлснээр зэрлэг амьтнаас өвчлөл тархах өндөр эрсдэлтэй гэдгийг анхааруулав.