Маргааш Сөүлээс 260 иргэн эх орондоо ирнэ

Маргааш Сөүлээс 260 иргэн эх орондоо ирнэ

УОК-ын шийдвэрээр энэ сард нийт 15 удаагийн тусгай нислэгээр 3500 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Хуваарийн дагуу маргааш /2020.07.20/ БНСУ руу дөрөв дэх удаагийн тусгай үүргийн онгоц хөөрөх юм. Энэ удаагийн нислэгээр 260 иргэн эх орондоо ирнэ гэсэн тооцоо байна.

Энэ сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмэлтээр Австрали, БНСУ руу шууд болон транзитаар гурван удаагийн тусгай нислэгээр  690 иргэнээ татан авахаар төлөвлөөд байна.