Архангай аймгийн Цагаан даваанд осолдсон гэр бүлийн 6 хүний бие хүнд байна

Архангай аймгийн Цагаан даваанд осолдсон гэр бүлийн 6 хүний бие хүнд байна

Архангай аймагт Цагаан даваанд болсон осолд өртөж түлэгдэн амь насаа алдсан иргэдийн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл осолд орсон10 иргэн  Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тэдний зургаагийнх нь биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт байгаа бол гурав нь энгийн тасагт эмчлүүлж буй. Биеийн байдал нь хүндэвтэр иргэдийн бие нь 65-90 хувийн түлэгдэлтэй гэсэн оноштой байгаа аж. Ослын улмаас түлэгдэж бэртсэн хүмүүсийн долоо нь нэг гэр бүл байжээ. Гал түймэрт өртсөн гэр бүлийн долоон хүнээс нэг нь амь насаа алдсан бол бусдынх нь биеийн байдал нь маш хүнд байгаа аж.

Энэ сарын 15-нд болсон дээрх ослын үеэр 30 орчим насны жолооч эхнэр дөрвөн хүүхдийн хамт болон хадам эхтэйгээ долуулаа өртсөн аж. Ар гэрийнхнийх нь хэлснээр аав болон 10 настай хүүгийн амь дээсэн дөрөөн дээр байгаа бол эхнэр болон хоёр хүүхдийн  биеийн байдал хүнд байгаа гэнэ. Тэр дундаа дөрвөн сартай хүүхэд нь маш хүнд,  12 настай ууган хүүхдийн биеийн байдал ч хүнд байгаа аж. Дөрвөн сартай хүүхдийн тухайд биедээ түлэгдэж бэртсэн тул байнгын уйлах зовиур шаналгаа их байгаа аж. Хүүхдүүдийн хувьд 12 нас, 10 нас , 5 нас, 4 сартай. Харамсалтай нь, ослын улмаас таван настай охин аймгийн эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авч чадалгүй амь насаа алдсан байна. Тухайн гэр бүл аялж явах үедээ Цагаан даваанд ийнхүү харамсалтайгаар осолд өртжээ.