Баяр наадмын өмнөхөн БНСУ-д нэгэн монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулан, хүндээр гэмтэж, нас барсан хэрэг гарсан билээ.
Тэгвэл энэ сарын 13-нд Стамбул хотод 52 настай, эрэгтэй монгол иргэн 30-аад настай нутаг нэгт бүсгүйг хөнөөсөн хэрэг дахин гарчээ.
Тус бүсгүйн гэрийхэн нь тэнд нь чандарлуулахыг хүссэн ч Турк улсад чандарлах заншил байдаггүй тул тусгай үүргийн онгоцоор авчрах шаардлагатай болсон байна. Уг бүсгүйг яагаад хөнөөсөн, юунаас болж аминд нь хүрсэн тодорхой шалтгаан одоогоор тодорхойгүй байна.