ОХУ агаарын хилээ нээх шийдвэр нь албажаагүй, судалгааны түвшинд байна

ОХУ агаарын хилээ нээх шийдвэр нь албажаагүй, судалгааны түвшинд байна

ОХУ нь агаарын хилээ нэр бүхий 13 улстай долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нээхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарснаас хойш ОХУ болон Москва-Улаан-Үд хотоор дамжин эх орондоо буцах хүсэлтэй монголчууд Улаан-Үд дэх Монгол Улсын Ерөнхий консулын газарт хандаж байгаа ажээ. Иймээс Улаан-Үд дэхь Монгол Улсын Ерөнхий консулын газар мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд дурдсанаар, ОХУ агаарын хилээ нээх шийдвэр нь албажаагүй, судалгааны түвшинд байгаа гэдгийг анхааруулсан байна. Хэрэв олон улсын агаарын нислэг нээсэн тохиолдолд хуурай замаар нэвтрэх боомтыг нээх асуудлыг хоёр тал хэлэлцэж байж шийдэх хэлэлцээрийн заалттай юм байна.