Монгол залуу хүчингийн хэрэг үйлдсэний улмаас БНСУ-ын шүүхээс таван жилийн хорих ял сонсжээ

Монгол залуу хүчингийн хэрэг үйлдсэний улмаас БНСУ-ын шүүхээс таван жилийн хорих ял сонсжээ

Монгол Улсын иргэн, 22 настай, оюутан А-д таван жилийн хорих ял оноосон талаар Солонгосын мэдээллийн сайтууд бичиж эхэлжээ.

Иргэн А нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-ны өдөр кокаин худалдан авч, хятад эмэгтэйг согтоон гэртээ аваачиж, уух юманд нь кокаин хийж, хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон байна.

Иргэн А тухайн эмэгтэйтэй бэлгийн харилцаанд ороогүй гэсэн боловч хохирогчийн биеэс сэжигтний ДНХ илэрсэн байна.