Непаль улсад гацсан зургаан монгол иргэн хүнд байдалтай байна

Непаль улсад гацсан зургаан монгол иргэн хүнд байдалтай байна

Дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, түүнийг нь дагаад олон иргэд эх орондоо ирж чадахгүйд хүрсэн. Монголчуудын хувьд эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирсээр байгаа ч цаана нь олон мянган монгол иргэн онгоцонд багтаж чадалгүй хүнд байдалд байсаар байна.

Хэдхэн хоногийн өмнө Африкийн Оверри мужид нэгэн монгол охин ганцаараа 7 сар гаруй хугацаанд гацаж, таньж мэдэх хүнгүй газар, байр, хоолныхоо төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байгаа тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл Непаль улсад гацсан Монгол охины тухай мэдээлэл дахин гарлаа. Тодруулбал, тус охины мөнгө нь дууссан туд Катмандугийн гэлэнмаа нарын сүмд таван сар гаруй амьдарч байгаа аж. Тус сүмээс гарвал дахин эргэж оруулахгуй гэсэн байна. Сүмд байрлаж байх хугацаандаа махгүй хоол идэж, шим тэжээлийн дутагдалд орсон учир үс нь унаж, шүднүүд нь суларсан байна. Тус сүмд нийт зургаан монгол иргэн гацсан аж.