ТАЙЛБАР: Хөвсгөл нуурт үерийн ус цутгаж, ясажсан моднууд тогтсон нь бохирдуулсан мэт харагджээ

ТАЙЛБАР: Хөвсгөл нуурт үерийн ус цутгаж, ясажсан моднууд тогтсон нь бохирдуулсан мэт харагджээ

Хөвсгөл нуурт нэгэн нэр бүхий амралтын газар бохироо цутгаж, нуурыг их хэмжээгээр бохирдуулж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан. Зурагт харагдаж буй газар нь Хөвсгөл аймгийн Хатгал сум дах усан зогсоолоос 68 км зайд орших Хөвсгөл нуурын зүүн эрэг дэх "Балчирганат" гэх газар аж.

Энэхүү мэдээллийн дагуу тус аймаг дахь Цагдаагийн газар, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг холбогдох зургаан байгууллагаас бүрдсэн ажлын хэсэгт тухайн орчимд ажиллажээ.

Шалгалтын явцын талаар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Мөнхбаатар  "Дээрх асуудлыг шалгахаар ажлын хэсэг өнөөдөр өглөө гарч, завиар 68 км зайг туулан очсон. Одоо тухайн газарт ажиллаж байна. Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас уулын үер жалга дагуу бууж, нуурт цутгаж байгаа тухай мэдээллийг эхний байдлаар ирүүлсэн. Нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэдэг нь ташаа мэдээлэл. Хоолой шиг харагдаж байгаа зүйл нь ясажсан мод бөгөөд тал нь нуур руу орсон байгаа нь төөрөгдөл үүсгэжээ. Эдгээр нөхцөл байдлыг албаныхан гэрэл зураг, бичлэгээр баримтжуулж байгаа" хэмээв.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө