MNTM шоуны хөтлөгч, шүүгч гэдгээрээ олонд танигдсан загвар өмсөгч Нора буюу Д.Оюунномин Итали улсад гацаад байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард эх орондоо буцах хүсэлтэй, хүндхэн нөхцөлд байгаа талаараа цахим хуудастаа мэдэгдсэн юм.
Тухайн үед бичсэн мэдэгдэлд маш олон хүн түүнийг коронавирусээс зугтаж эх орноосоо явсан хэмээн шүүмжилсэн юм.
Тэгвэл тэрбээр өчигдөр дахин нэг мэдэгдлийг цахим хуудастаа байршуулжээ. Тус мэдэгдэлдээ тэрбээр хилээ нээж иргэдээ татан авах шаардлагатай мөн коронавирус тусаад эдгэсэн талаараа дурджээ.