Ч.Хүрэлбаатар сайд ОУВС-аас авсан 99 сая ам.доллараар эдийн засгаа дэмжинэ гэж худал хэлсэн үү

Ч.Хүрэлбаатар сайд ОУВС-аас авсан 99 сая ам.доллараар эдийн засгаа дэмжинэ гэж худал хэлсэн үү

Гадаадад гацсан монгол иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, хэцүү байдалтай байгааг бид тасралтгүй мэдээлж байгаа. Тэдгээр иргэдийг тодорхой шаардлагын дор хязгаарлалттай авчирч байгаа нь хангалтгүй байгаа талаар олон хүн бухимдлаа илэрхийлж буй. Хэдийгээр гаднын авиа компаниуд Монгол улс руу нислэг үйлдэх боломжтойг мэдэгдэж байгаа ч УОК-ын шийдвэрээр зөвхөн МИАТ-ын онгоцоор эх орондоо ирэх боломжтой хүмүүс хоёр талын нислэгийн зардлыг төлж Монголдоо ирж байгаа юм. Энэ нөхцөл байдал нь харь оронд санхүүгийн хүндрэлд ороод буй иргэдэд улам хүнд ачаа болоод байна.

Цар тахлын энэ үед Олон улсын валютын сангаас гишүүн улс орнууддаа үзүүлж буй санхүүжилтийн хөтөлбөрийг өөрчлөх шийдэлд хүрж Монгол улсад 99 сая долларын түргэвчилсэн санхүүжилтийг өнгөрсөн сард олгосон. Ингэхдээ “ Коронавирусээс үүдсэн эдийн засгийн агшилтыг хязгаарлах, хамгийн эмзэг бүлгийн хүмүүст туслах”  зорилгоор дээрх санхүүжилтийг олгосон. Гэсэн хэдий ч тус санхүүжилтийг чухам юунд зарцуулах нь тодорхойгүй хэвээр байна. Гадаадад гацсан олон мянган иргэд идэх хоол, хоноглох газаргүй байдалд байсаар атал тэдгээр хүмүүсээс хоёр талын нислэгийн зардал, тусгаарлах байрны төлбөрийг нэхэмжилж байна.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед хийсэн мэдэгдэлдээ “Өнөөдөр ОУВС-гаас Монгол Улс 99 сая ам.долларын санхүүжилт дансанд орж ирлээ. Коронавирусын цар тахлын улмаас үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ОУВС-гаас Монголд САНХҮҮЖИЛТ олгохоор 4 хоногийн өмнө шийдвэрлээд байсан юм. Хүнд үед гараа байнга сунгадаг ОУВС-нд талархал илэрхийлье” гэсэн нь ердөө сонгуулийн сурталчилгаа байв уу. Монгол улсын дансанд энэ мөнгө орж ирээд сар гаруй хугацаа өнгөрч байхад Засгийн газар чухам ямар үйл ажиллагаа хийж, ард иргэдээ дэмжих арга хэмжээг авсан бэ. Гадаадад байгаа иргэд нь орох оронгүй болж элчингийнхээ байранд хоноглон , хэдэн өдөр жагсаал, суулт хийж байхад УИХ-ын сонгууль, Наадам зохион байгуулаад завгүй байв уу. Эдийн засаг гэдэг бол иргэдийн амьжиргаа, амьдралын чанар баймаар. Гэтэл Сангийн сайд энэ хөрөнгө санхүүжилтийг эдийн засгаа дэмжинэ гэж худал мэдэгдэл хийв үү.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ