"Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн"-ий тэргүүн Э.Одбаяр өнгөрсөн хугацаанд эх орондоо ирж чадахгүй байгаа иргэдийн дуу хоолой нь болж, тэдний эрх ашгийг хангахын тулд олон удаагийн жагсаал цуглаан хийж, уур бухимдлаа илэрхийлсэн байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд түүний энэ тэмцэл талаар өнгөрч байгааг тэрээр өнөөдөр мэдээллээ.
Тэрээр “Засгийн газар гадаадад гацсан иргэдийн асуудлаар олон сар улс төрийн шоу хийлээ. Энэ асуудлыг хөндөж, тууштай тэмцэж байгаа иргэдийг жагсаал, цуглаан хийж болохгүй гэсэн шалтгаанаар барьж, хорьж, саатуулж байна. Энэ нь коронавирусээр далимдуулан иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчиж байгаа явдал.Эх орондоо ирээд тусгаарлагдаж байгаа хүмүүс ч эрүүл, чанартай хоол хүнс хэрэглэх боломжгүй болж байна. Миний бие өнгөрсөн хугацаанд энэ эрхээ хангалттай зөрчүүлсэн. Гэхдээ цаашид зогсохгүй. Тэмцэл маань үргэлжилсээр байх болно” хэмээн мэдээллээ.