Дархан аварга Г.Өсөхбаяр энэ жилийн баяр наадмаар хоёр хүүгийн хамт зодогложээ

Дархан аварга Г.Өсөхбаяр энэ жилийн баяр наадмаар хоёр хүүгийн хамт зодогложээ

Монгол  улсын дархан аварга, МУ-ын гавъяат тамирчин Г.Өсөхбаяр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хоёр хүүгийн хамт зодогложээ.

Аваргын хувьд гурвын даваанд Архангай аймгийн харъяат, аймгийн начин О.Мөнх-Эрдэнэтэй таарч өвдөг шороодсон бөгөөд  Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нарын таван аваргаар магнайлуулсан хүчит 512 бөх энэ жилийн наадамд зодоглосон юм.

Харин бага хүү Ө.Пэрэнлэйжамц нь хоёрын даваанд улсын арслан Д.Ганхуягтай оноолт таарч өвдөг шорооджээ. Аваргын том хүү Ө.Дэмиджамц өдгөө Японы дээд сургуулийн оюутан бөгөөд сумо бөхөөр барилдахаар бэлтгэгдэж байгаа бол дунд хүү Ө.Пэрэнлэйжамц нь сагсан бөмбөгийн спортод амжилт гарган, залуусын дунд хэдийн танил болсон юм.