Өнөөдрийн байдлаар орон нутагт эвдэрсэн гүүр, зорчих боломжгүй болсон замуудын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хаагдсан замууд:
- Увс аймгаас хойд сумууд руу чиглэсэн зам хаалттай. Тус чиглэлийн гурван гүүр нурсан бөгөөд замуудыг хэзээ нээх нь тодорхойгүй байна.
- Баян-Өлгий аймгийн Буратын гүүр засварт орсон. Аймгийн төвөөс 82 км-т байдаг тус гүүр эвдэрсэн тул дөрөв хоногийн хугацаагаар замыг хаажээ. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг юм.
- Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахал гарсны улмаас ойролцоох таван суманд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Хорио цээрийн дэглэм долдугаар сарын 13-наас эхлэн 6 хоног үргэлжилнэ.