Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 184 хүнд шинжилгэ хийхэд коронавирус илрээгүй. Хоёр хүн эдгэж ХӨСҮТ-ээс гарлаа. Ингэснээр Монголд батлагдсан 261 тохиолдлоос, эдгэрсэн 209 хүн байна. 52 хүн эмчилгээнд байгаагаас нэг нь хүндэвтэр байна" гэв.