Туул голд осолдсон 11 настай хүүг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Туул голд осолдсон 11 настай хүүг гурав дахь өдрөө эрэн хайж байна

Туул голд дахин нэг хүүхэд осолдсон хэрэг гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгайд “Туул” голд 11 настай, эрэгтэй живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.

Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид тус өдрийн 13:30 цагт очиж, 07.15-ны өдрийн 07:00 цагаас эхлэн “Энгэр шандын задгай" гэдэг газраас Баянзүрхийн товчоо хүртэл голын урсгал дагуу 200 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. Өнөөдрийн 08:00 цаг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.