ШУУД: НОБГ, НЭМГ, НМХГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

ШУУД: НОБГ, НЭМГ, НМХГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй "16-ныг хүртэл 24 иргэнийг усны ослоос аварчээ. Одоогоор Налайх дүүрэгт Туул голд 10 настай хүүхэд осолдсон дуудлагаар ажиллаж байна. Иргэд амарч зугаалахдаа хог хаяхгүй байхыг уриалж байна. Хот тохижилт, нийслэлийн харьяа агентлагууд ирэх 7 хоногт Туул гол дагуу хогийг цэвэрлэхээр болсон" гэв.

Мөн НМХГ-ын дэд дарга Б.Батшагай "13-р зуун болон Хүй долоон худагт зөвшөөрөлгүй хуушуурны худалдаа эрхэлж байсан 19 иргэний зөрчлийг илрүүлж, торгосон. Ноцтой зөрчил гарсан нь, ЧД-ийн 6-р хорооны нэгэн байранд хийн газ дэлбэрч хоёр хүн түлэгджээ. НМХГ-аас хэргийн газар ажиллахад байрныхаа шалаа доош цөмөлж газаа ашиглаж байжээ. Уг хэргийг ЧД-ын цагдаагийн газарт шилжүүлсэн. Зориулалтын бус байранд хийн баллоныг ашиглахгүй байхыг анхааруулж байна. Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд өмнөх жилүүдийг бодоход дуудлага харьцангуй бага байлаа" гэж мэдээлэв.




Өнөөдөр хулгана өдөр

7 минутын өмнө