Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бага насны ангилалд нийт 136 хүлэг шандас сорьсон юм. Үүнээс:
- Тэргүүн магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Тэмүүжингийн хул даага
- Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор даага
- Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын манлай уяач Т.Батцоожийн хээр даага
- Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзориг хулд даага
- Айргийн тавд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат аймгийн Алдарт уяач Ц.Онолбатын хонгор халзан даага тус тус хурдаллаа.