21-22 насны гурван хүнд шинэ коронвирусийн халдвар илэрсэн Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэхээр авчирч байна.
Дээр дурдсан шинжилгээ сөрөг гарсан 374 хүнийг нарийвчлан хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарласан гурван хүн, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирж, тусгаарлалтад байсан 252 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарласан 40 хүний шинжилгээнд тус тус коронавирусийн халдвар илэрсэнгүй. Тандалтын зорилгоор 3 хүн, Алтанбулаг боомтоор ирсэн 65 хүний шинжилгээ, ачаа тээврийн жолооч нарт мөн илэрсэнгүй.
Өчигдрийн байдлаар хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. 20 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдсэн. Маш олон хоног эмчлэгдэж байна. 50-аас дээш хоног эмчлэгдэж байгаа хүмүүс их байна. Эмчлэгдэх хугацаа их байгааг анхаарах хэрэгтэй 202 хүнийг эмчилж, ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна.
Биеийн байдлын тухайд 25 хүн хөнгөн, 3 хүндэвтэр, 1 жирэмсэн эмэгтэй, 1 суурь өвчтэй хүн эмчлэгдэж байна" гэв.