ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!
Та бүхэнд Монголын ард түмний зуны гол баяр буюу Үндэсний их баяр Наадмын мэнд чин сэтгэлээсээ дэвшүүлье! Монголын орчин цагийн түүхэнд уг баярыг төр сэргээснийг болон Ардын хувьсгалын 99 жилийн ойг билэгшээдэг билээ.
«Эрийн гурван наадам» гэгдэх Монголын Үндэсний их баяр Наадам нь эртний түүхтэй уламжлалт баяр төдийгүй Монгол Улсын хил хязгаарыг давж дэлхий даяар, тэр дундаа мэдээж Орос Улсад ч нэр олсон баяр мөн. Харамсалтай нь, коронавирусын цар тахлын улмаас та бүхний ихэнх нь энэ жилдээ мэргэн харваачдын, хүчид бөхчүүдийн, хурдан морьдын уралдаануудыг биечлэн үзэх боломжгүй болсон. Гэхдээ аз болоход бид мэдээлэл, харилцаа холбооны технологийн эрин үед амьдарч байгаа бөгөөд уламжлалт тэмцээнүүдийг та бид бүгдээрээ, түүний дотор миний бие болон манай Элчин сайдын яамны ажилтнууд онлайн хэлбэрээр үзэж болно.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээнүүд нь Монголын ард түмэн тогтоосон дэг журмыг чанд сахисан ч баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх, шинэ эрч хүчийг хуримтлуулах, сайхан сэтгэгдэлтэй болоход огтхон ч саад болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Монгол айл бүрт аз жаргал, хөгжил цэцэглэлт, эрүүл энхийг хүсч Та бүхний төр засаг улам бэхжих, Монгол Улсын удирдлагуудын ажилд өндөр амжилт гаргах, 100 жилийн гурван ойтой ирэх жилд «хойд хөрш»-тэйгээ харилцах харилцаандаа шинэ түвшинд хүрэхийг хүсэн ерөөе.
Сайхан наадаарай!