Өвөрхангай аймагт нуурын уснаас ундаалсан 140 бог мал хорогджээ.Тодруулбал, тус аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн “Дар” гэдэг газар малчин О-ийн 20 ямаа, 120 хонь “Хөх тойрон” нуурнаас ус уусны дараа хорогдсон байна. Энэ тухай мэдээллийг Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга өчигдрийн 15:20 цагт мэдээлж, тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид ажилласан байна. Оторлож явсан малчид малын сэг зэмийг нүх ухаж булжээ.