Орон сууцны барилгын тавдугаар давхрын тагтаас хүн үсэрч дөрөвдүгээр давхрын эзэнгүй айлын тагт дээр унасан хэрэг гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 58/Г дугаар байранд хүн тагтнаас унасан тухай дуудлагыг долдугаар сарын 4-ний өдрийн 22:45 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Аврах ангийн алба хаагчид тус өдрийн 23:02 цагт очиход 29 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тавдугаар давхрын тагтаас үсэрч дөрөвдүгээр давхрын эзэнгүй айлын тагт дээр унасан байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.