Өнгөрсөн сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”-д тусгаарласан.
Тэгвэл тус нислэгээр ирсэн БНСУ-ийн иргэд онгоцноос бууж бусад иргэдээс тусдаа автомашинаар зорчсон байна. Цаашлаад эдгээр иргэд тусгаарлалтад орсон эсэхэд зарим хүмүүс эргэлзэж буйгаа твиттерт жиргэжээ.
6-сарын-18 нд ирсэн нислэгээс буугаад 7 Солонгос иргэд тусгаарлагдахгүй шууд машинаар явсан. Ямар эрх дархтай иргэдэд Монголын хууль үйлчлэхгүй бна. pic.twitter.com/I4tALMOiD6
— Kh. Khurelbaatar (@KhKhurelbaatar) July 8, 2020