"Чингис" И-март салбарт гал гарсантай холбогдуулан НМХГ-ын 28 улсын /ахлах/ байцаагчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, худалдаанд гаргаж болох эсэхэд хяналт шалгалт явуулжээ.
Тус шалгалтын үеэр хөө тортог болсон, хайлсан, сав баглаа боодол гэмтсэн зэрэг шаардлага хангахгүй 83,4 тонн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулсан байна.
Мөн ангилан ялгасан хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс 139 дээж авч НМХГ-ын төв лабораторит шинжилгээнд хамруулж байгаа юм байна. Лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа худалдаанд гаргах эсэхийг шийдвэрлэх аж.