Дональд Трамп хөшөө дурсгал сүйтгэгчдийг баривчлах тушаал өглөө

Дональд Трамп хөшөө дурсгал сүйтгэгчдийг баривчлах тушаал өглөө

Хөшөө дурсгалд зэрлэг бүдүүлгээр халдах оролдлого хийгчдийг баривчлах эрхийг засаг захиргаанд өгч байгаа тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

"Холбооны засаг захиргаанд холбооны эд хөрөнгө болох хөшөө дурсгал, баримал зэрэг ямар ч эд зүйлийг эвдлэн сүйтгэж нураах  гэсэн бүдүүлэг үйлдэл хийхээр оролдсон хүмүүсийг баривчлан тэдний 10 жил хүртэл хорих ялаар шийтгэхийг би тушаасан” хэмээн Цагаан ордны эзэн твиттертээ бичжээ. Ялыг хөшөө дурсгалыг хамгаалах хуулийн үндсэн дээр төлөвлөж болно хэмээн тайлбарлав.

Трампын зарлиг шууд хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Хуулийн дагуу өмнө нь хөшөө дурсгал сүйтгэсэн  хүмүүс ч үүнд хамрагдаж болох ажээ. Хэн нэгэнд ялгаа хөнгөлөлт байхгүй гэж Трамп мэдэгдлээ.

Хар арьстан Жорж Флойдыг хөнөөсөн хэргийн дараа үүссэн эсэргүүцлийн үеэр боолын эзэн Жон Макдоногийн хөшөөг нураан буулгаж голд хаясан байв. Бас тийм хувь заяа Виржиниа мужийн Колумбын хөшөөнд ноогджээ. Сент-Луис хотын Тауэр-Гроув паркийн удирдлага 140  жилийн өмнө босгосон Христофор Колумбийн хөшөөг буулган авсан байна. Хөшөө дурсгалд довтлох өвчин Европт ч халдаж Уинстон Черчиллийн хөшөөг хүртэл будан түүнийг арьсны өнгөөр гадуурхагч гэсэн байлаа.