Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байх хуулийн төсөл УИХ-аар батлуулснаас хойш прокурорын байгууллагыг удирдлагыг өөрчилсөн. Тодруулбал, Улсын ерөнхий прокурор болон прокурорын орлогчдыг албан ёсоор томилсон.
Одоо Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох асуудал үлдэж буй. Харин АТГ бол УИХ-аас томилогддог байгууллага учраас удирдлагуудыг томилох асуудал Г.Занданшатар дарга болон МАН-ын “эрхэнд” бий. Гэхдээ даваа гаригт АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.