Энэ сарын 24-нд зохиогдох ОХУ-ын Ялалтын баярын парад Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал хураах өдөртэй давхцаж байгаа учир Монголын Үндэсний Олон нийтийн телевиз шууд дамжуулах эрхээсээ татгалзсан талаар өмнө нь мэдээлсэн.
Энэхүү шийдвэртэй холбоотой ОХУ-ын Элчин сайдын Яамны мэдэгдэлд МҮОНРТ-ийн захирал Л.Нинжамц манай улсын олон нийтийн телевизийн асуудалд бүдүүлгээр доромж үгүүд хэрэглэсэндээ уучлал гуйхыг шаардсан юм.
Тэгвэл энэ удаагийн Ялалтын баярын парадыг шууд дамжуулах эрхийг С1 телевиз авсан талаар тус телевизийн сэтгүүлч жиргэжээ. Маргааш 15 цагт шууд дамжуулан үзүүлэх аж.
Сонгуулиас өөр юм жиргэе. Хэл ам болоод байгаа тэр Ялалтын баярын парадыг шууд дамжуулаад өгөе. Албан ёсны зөвшөөрөл, эрх нь өнөөдөрхөн мэйлээр ирлээ.
— Тээшка (@Teshka1231) June 22, 2020
6 сарын 24-нд Монгол цэргүүд маань хэрхэн жавхаатай алхахыг 15:00 цагаас С1 Телевизээр шууд үзээрэй. @C1Mongolia @Selenge_1124 pic.twitter.com/e6mDdhN3At