Допингтой нэр холбогдсон зарим бөхчүүдийг Ч.Санжаадамба нар эсэргүүцэж зодоглуулсангүй

Допингтой нэр холбогдсон зарим бөхчүүдийг Ч.Санжаадамба нар эсэргүүцэж зодоглуулсангүй

Улсын их баяр наадмын өмнөх сорилго, улс аймгийн алдах цолтой 128 бөхийн барилдаан бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Энэ үеэр допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байгаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш нар барилдахаар бүртгүүлсэн байна. Харин энэ үеэр улсын аварга Ч.Санжаадамба нар бөхчүүд гардаг хаалга дээр зогсож, допингийн шинжилгээнд бүдэрч, эрхээ хасуулсан бөхчүүлийг зодоглохыг эсэргүүцсэн байна.

Улсын аварга Ч.Санжаадамба “Монголын бөхийн холбоо допингийн эсрэг хатуу бодлоготой байх хэрэгтэй. Допинг гэдэг асуудлыг монгол бөхөөс арчиж хаях хэрэгтэй. Гаргасан шийдвэртээ хатуу зогсож, допингийн асуудалд орсо бөхчүүдийг хоёр жилийн хугацааг дуустал дэвжээнд гаргахгүй байр шийдвэр дээрээ бай. Би энэ таван бөхийг мууг үзэх гэсэндээ биш. Энэ цаашлаад 500 бөхийн асуудал дагуулна” гэв. Тэдний дэргэд тус асуудлыг сонсож байсан улсын заан Б.Пүрэвсайхан дэвжээ рүү гарч толгой бөхийж уучлал гуйгаад бөхийн өргөөнөөс гарч явсан юм.

Учир нь  Монголын Үндэсний Бөхийн холбоо /МҮБХ/ шүүхийн шийдвэрт үндэслэж, дээрх бөхчүүдийг сорилго барилдаанд бүртгээд байжээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө