Коронавирусийн цар тахлын үр дагавартай холбоотойгоор ажилтнууддаа олгодог урамшууллаа зогсоож байгаа тухай Америкийн “Tesla” компанийн боловсон хүчний хэлтсийн дарга Валери Каперс Уоркмены захирамжид дурджээ.
АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн биржийн комиссын сүүлд мэдээлснээр, бизнес эрхлэгч Илон Маскийн “Tesla” компани нийт 48 мянган ажилтантай аж.
Үүнээс гадна “Tesla” цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор 7 дугаар сарын 7-нд хийхээр төлөвлөж байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Хурлыг нэг сараар хойшлуулж, Калифорни муж улсын Фримонт тойрогт хийхээр болжээ.