Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш тэргүүтэй бөхчүүд наадмаар барилдах эрхтэй болжээ

Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш тэргүүтэй бөхчүүд наадмаар барилдах эрхтэй болжээ

Допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдоод байсан Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын таван бөхийн барилдах эрхийг саяхан Бөхийн холбооноос сэргээжээ.

Тэд дахин сэргээш хэрэглэхгүй, буруутай үйлдлээ ухамсарлаж байна гэдэг хүсэлтийг холбоондоо өгсөн юм байна.

Лаборатрийн шинжилгээг үндэслэн Бөхийн холбооноос тэдний барилдах эрхийг 2018 оны хоёрдугаар сарын 1-нээс 2020 оны хоёрдугаар сарын 01-н хүртэл буюу хоёр жилээр түдгэлзүүлсэн байсан аж. Үүнийхээ 70 гаруй хувийг эдэлсэн гэж үзэн, олонхийн саналаар тэдний барилдах эрхийг сэргээжээ.

Иймд дээрх нэр бүхий таван бөх Үндэсний их баяр наадамдаа оролцох боломжтой болсон байна.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө