Волейболын спортыг Монголд хөгжүүлсэн анхдагчдын нэг ОУХМ Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал сумынд болж байна.
23, дахь удаагийн тэмцээн бага, ахлах насны ангилалд болж байгаа бөгөөд нийт 16 аймаг, зургаан дүүргийн 193 багийн 650 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна.
“Арцат” хүүхдийн зусланд болж буй тэмцээний бага насны ангилалд охидын 106, хөвгүүдийн 87 багийн тамирчид таван өдрийн турш өрсөлдөж өчигдөр дүнгээ гаргалаа. Тэмцээний медальтнуудыг танилцуулья:
Бага нас Охид
1-р байр Х.Баянтуул дасгалжуулагчтай Говь-Алтай Бату Тэмүүлэл 1-р баг
2-р байр Э.Доржжагдаг дасгалжуулагчтай Хэнтий Хэрлэн 1-р баг баг
3-р байр Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Уурхайчин-21 баг
4-р байр Д.Алтанзул дасгалжуулагчтай, Дундговь 4-р баг
5-р байр Динмухамед дасгалжуулагчтай, Баян-Өлгий
Бага нас хөвгүүд
1-р байр Ж.Бурмаа дасгалжуулагчтай Өмнөговь Манлай 1 баг
2-р байр Ж.Бурмаа дасгалжуулагчтай Өмнөговь Манлай 2 баг
3-р байр Б.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн 1-р баг
4-р байр Э.Доржжагдаг дасгалжуулагчтай, Хэнтий 1-р сургууль 1-р баг
5-р байр Т.Баянмөнх дасгалжуулагчтай, Хан-Уул дүүрэг 115-р сургууль
Өсөх ирээдүйтэй тамирчид:
Охид: Ч.Бундмаа /Дундговь/, Н.Айдана /Баян-Өлгий/, А.Ану /БГД 40-р сургууль/, Энхзул / Завхан БТСГ/, Б.Ану / Баянхонгор/, Эмүгэн /Багануур/
Хөвгүүд: Б.Наранхишиг / Хэнтий 1- сургууль/ Б.Хишигдорж / Өмнөговь Манлай/, М.Эрхэмбаяр / Шовх шонхор/, Б.Жаргалант /115-р сургууль/, М.Золбаяр /Баянхонгор/, Э.Лхагвасүрэн /Дундговь/
Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын улсын аварга шалгаруулах тэмцээний ахлах насны ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 30-д дүнгээ гаргана.