Шинэ усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэж гацаажээ

Шинэ усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэж гацаажээ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур барих бүтээн байгуулалтын ажил дуусч, өчигдөр нээлтээ хийх байсан боловч, цар тахалтай холбоотойгоор олон нийтийг нэг доор бөөгнөрүүлэхгүй үүднээс нээлт хийлгүйгээр өнөөдрөөс буюу /2020.06.20/ Бямба гаригаас эхлэн ашиглалтад орж, иргэдэд үйлчлэхээр болсон юм. 

Гэвч шинэ усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэж гацаажээ

Энэ талаар Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуйгих. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн хандлага юм болов уу даа... Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг" гэж цахим хуудастаа бичжээ.