Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит засмал замын улсын аварга шалгаруулах дугуйн уралдаан өнөөдөр нээлтээ хийсэн бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. 47 дахь удаагийн тус тэмцээнд нийт 10 гаруй клубын 60 орчим мэргэжлийн тамирчин 150 километрийн зайд өрсөлдөж, хурд хүч, авьяас чадвар, тэсвэр хатуужлаа сорьж байна.
Тэмцээн Насанд хүрэгчдийн УАШТ-ий цуваа гараат 50 км-н уралдаанаар үргэлжилсэн бөгөөд эрэгтэй төрлийн нэгдүгээр байранд Хас банкны тамирчин Э.Болор-Эрдэнэ, хоёрдугаар байранд “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Б.Тэгшбаяр, гуравдугаар байранд Хас банкны тамирчин Э.Билгүүнжаргал нар орж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болоод байна.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн төрөлд “Алдар” биеийн тамир спортын хорооны тамирчин Ц.Солонго, “Аттила” клубын тамирчин Ж.Анужин, “Атилла” клубын тамирчин Н.Золжаргал нар эхний гурван байранд шалгарлаа.