БНХАУ коронавирустэй хийсэн тэмцлийнхээ талаар ном гаргажээ

БНХАУ коронавирустэй хийсэн тэмцлийнхээ талаар ном гаргажээ

БНХАУ-ын Засгийн газраас энэ сарын 7-нд “COVID-19"-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" хэмээх цагаан ном гаргаж, халдвараас урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх, авран туслах арга туршлагаа хуваалцан, эв санаа нэгтэй хамтран ажилласны ачаар халдварыг даван туулснаа дэлхий дахинд танилцуулжээ.

Тус номд "Ард түмнээ дээдлэх" үзэл баримтлал энэхүү тэмцэл амжилтад хүрэх гол үндэс байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Ном “Цар тахалтай хийсэн Хятадын хүнд тэмцэл”, “Хяналт, эмчилгээ – хоёр фронтод хийсэн үйл ажиллагаа”, “Цар тахалтай тэмцэх эв нэгдлийн хүч”, “Эрүүл мэндийн салбар дахь хүн төрөлхтний нэгдмэл хувь заяа” гэсэн дөрвөн бүлэгтэй ажээ.