ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс коронагийн сүүдэрт сонгуулиа явуулна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол улс коронагийн сүүдэрт сонгуулиа явуулна

Дэлхий даяар Covid-19 цар тахал нүүрлэсэн ч дотроо халдвар тархаагүй цөөн хэдэн улсын нэг нь манай улс билээ. Тэгвэл Австри улсын Вен хотод хэвлэгддэг “DerStandart” хэмээх өдөр тутмын сонины сайтад Монгол улсын тухай нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна. Дэлхийн хэвлэлүүд манай улсыг эрсдэлтэй нөхцөлд байгаа хэдий ч дотроо халдвар аваагүй улс хэмээн сайшааж бичсээр байна. Хэдий ийм ч эдийн засгаараа ядуу буурай, цар тахлын үед хэрэглэж буй 70 ширхэг хүчилтөрөгчийн аппараттай манай улс эдийн засгийн хямралын энэхүү хүнд үед ард иргэддээ олон тэрбум долларын тусламжийг үзүүлж байгаа нь тэдний сонирхлыг  татаж буй бололтой. Мөн цар тахлын энэ үед парламентын сонгуулиа хийх гэж байгаа тухай уг нийтлэлд дурджээ.

-МОНГОЛ УЛС ЯАГААД БНХАУ-Д 30 МЯНГАН ХОНЬ ИЛГЭЭВ-

Монгол улс нь  вирусийн тархалтын гол цэг болсон БНХАУ, ОХУ  зэрэг  улсуудын дунд оршдог  боловч  Ковид19 цар тахлаас амжилттай сэргийлсээр байна.

Хоёрдугаар сард АНУ-д баяр наадам үргэлжилж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өөрийн биеэр 30,000 хонийг Бээжинд авчирсан нь Монгол болон  БНХАУ-ын найрамдлын шинж тэмдэг болж байв. Хонь бол зөвхөн найрамдлын бэлэг тэмдэг байсангүй.  Тус хоёр улсын гадаад харилцааны үндэс суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монголын ард түмний халуун сэтгэлийг дэлхийн тавцанд зарласан томоохон үйл явдал болсон юм.  Мөн ноос нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийг дулаацуулдаг чухал түүхий эд  төдийгүй азын бэлэг тэмдэг гэж зарим улс орнуудад үздэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй зориглон  гар барьсныхаа дараа эх орондоо буцаж, хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэмд шилжсэн юм.

Коронавирусийн гол цэгүүдийн хооронд орших хүн амын төвлөрөл ихтэй Улаанбаатар хот  өнөөдрийг хүртэл халдварын цөөхөн тохиолдлыг дэлхийд бүртгүүлж, дотроо алдахгүй байсаар байна.  Герман улс халдварын үед авах утгагүй арга хэмжээнүүдийг ярилцаж , Дональд Трампын засгийн газрын бодлого муу байгаа нь батлагдсан ч тэд Монгол улсыг  үл тоомсорлосоор байна.

-МОНГОЛ УЛС НЬ ЯДУУРАЛ ИХТЭЙ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД
БҮХЭЛДЭЭ БНХАУ-ААС ХАРААТ БАЙДАГ-

Монгол улсын амжилттай хэрэгжүүлж буй арга хэмжээг зөвхөн газарзүйн байдал, уур амьсгалтай нь холбон тайлбарлах нь учир дутагдалтай. Харин үүний оронд ядуурал ихтэй, эдийн засгийн хувьд бараг бүхэлдээ БНХАУ-аас хараат байдаг Монгол шиг улс нүүрлэж буй аюул заналхийллийг эсрэг хэрхэн тэмцэж буй нь сонирхолтой. АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр тус улс өнөөдрийг хүртэл нийт 186 халдварыг дэлхийд бүртгүүлжээ.

Өвчин гарснаас хойш тун удалгүй тус улс олон нийтийн хамарсан үйл ажиллагааг зогсоон, иргэддээ амны хаалт зүүхийг уриалж, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудыг  1-р сарын 27-ны өдрөөс эхлэн хаасан байна. Гуравдугаар сарын эхээр Монголд анхны халдвар авсан хүн илэрсэн бөгөөд энэ нь Москвагаар дамжин ирсэн франц хүн байсан юм.  Тун удалгүй халдвар тархаагүй байсан тус улсад үхлийн аюулыг заналхийлсний дараа Франц иргэн олон нийтээс уучлал хүссэн юм. Үүний дараагаар тус улс бүх нийтийн тээврийн болон автомашины хөдөлгөөнийг зогсоосон бөгөөд удалгүй БНХАУ- руу нэвтрэх хоёр хилийг хаасан байна.

- ХҮН АМЫНХ НЬ 40 ХУВЬ ЯДУУ-

Мөн Монгол улсын нүүрс, зэсний экспортын 80 хувь нь урд хөрш рүү явдаг хэдий ч Засгийн газар хоёрдугаар сард БНХАУ- руу хийдэг 13 хилийн уулзварын 11-ийг хаажээ. Одоогоор тус улсыг эдийн засгийн хямралд хүчтэй өртөж буй улсуудын нэг хэмээн эрдэмтэд үзэж буй бөгөөд нүүрсний экспортыг Монгол улсын эдийн засгийн үндэс суурь гэж үздэг.

Монголын эдийн засгийн зүрхний цохилт хоёр долоо хоногийн турш зогссон нь эхний улиралд тус улсын экспортын хэмжээ дөчин хувиар буурсан үзүүлэлт болжээ. Энэ үеэр Посткоммунист Монгол Ардын Намын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх олон тэрбум долларын тусламжийн багцыг гаргаж ажилласан. Гэвч монголчуудын 40 хувь нь ядуурлын төвшинд буюу түүнээс ч дор амьдардаг гэсэн судалгаа бий.

-КОРОНАГИЙН СҮҮДЭРТ ЯВАГДАХ ГЭЖ БУЙ СОНГУУЛЬ-

Мөн олон улсын хэмжээнд айдас төрүүлж буй Ковидын 19-ийн эсрэг  ашигладаг чухал төхөөрөмж болох хүчил төрөгчийн аппарат гурван сая оршин суугчидтай тус улсад ердөө 70 ширхэг л байдаг нь сонирхол татаж буй. Харин Австри улсад 3000 ширхэг байдаг.

Монгол улсад ихээр нүүрлэж буй коронавирусийн дараах эдийн засгийн хямрал нь БНХАУ-д нүүрсний эрэлтийг  буурахад хүргэж болзошгүй бөгөөд энэ нь Монгол Улсын хэтийн төлөвийг гэрэлтүүлж чадахгүй байна.

Мөн дэлхий даяар цар тахал нүүрлэж буй энэ өдрүүдэд Монгол Улсад зургадугаар сарын 24-нд парламентын сонгууль болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Ардын Намын олонхийн санал авсан гишүүд засгийн газрыг удирдаж байсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга нь өөрөө сөрөг хүчний Ардчилсан намын төлөөлөгч ажээ.

Эх сурвалж: www.derstandard.at