Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Өчигдөр нийт 715 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 15 хүнд коронавирус илэрлээ. Үүний нэг нь зургадугаар сарын 3-нд Алтанбулагийн хилийн боомтоор орж ирсэн орос ачаа тээврийн жолооч байна. Үлдсэн дөрөв нь оюутан.
Мөн өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо " гэв.