Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 3-ны өдөр нийт 468 хүнд коронавирусийн шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд коронавирус илэрсэн. Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, давтан шинжилгээнд нь коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-д өнөөдөр 157 хүн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 65 хүн эдгэрч гарсан. Ажиглалтаас бүрэн гарсан 13 хүн байна" гэв.