Африк гаралтай АНУ-ын иргэн Ж.Флойдын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаж баривчлагдсан Миннеаполис хотын цагдаагийн ажилтан чанга дэглэмтэй хорих анги руу шилжжээ.
Миннесота мужийн цагдаагийн газрын Зөрчлийн хэлтсийн мэдээлснээр Ж.Флойдыг баривчлах үеэр хүзүүн дээр нь наймаас илүү минут өвдөглөн суусан Дерек Човиныг ням гарагт Хеннепин дүүргийн чанга хатуу дэглэмтэй шоронд шилжүүлжээ. Тус байгууллагын мэдэгдсэнээр энэхүү шоронд хоригдож байгаа ихэнх хүмүүс ялын дээд хэмжээ авсан, бүх насаараа хоригдох ялтай хүмүүс байдаг гэв.
Шүүхийн шинжилгээний хариу Флойдын үхлийн шалтгааныг гадны нөлөөтэй гэж мэдэгджээ.
АНУ даяар үүсээд буй эмх замбараагүй байдал даатгалын компаниудад хүнд цохилт болж байна. Түүнчлэн Африк гаралтай иргэд боолчлолын нөхөн төлбөр 31 триллион ам.доллар ЗГ-аасаа нэхэх санаачилга гаргаж, хэвлэлүүдээр бичүүлж байгаа аж.