СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинийн 3-наас ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинийн 3-наас ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна

Энэ сарын 19-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 19-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20, 22-нд ихэнх нутгаар, 21-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч сулрах боловч 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нээс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -13...-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. 

Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг ЦУОШГ-аас анхаарууллаа.




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө