XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн нэгний өдөр тохиож байна.
Монголчууд шинийн 1-ний өглөө эртлэн босож, нар мандахыг харан тухайн жилийнхээ ажил, үйлсийг даатган залбирдаг билээ. Энэ жил ч олон иргэд шинийн 1-ний өглөөний нарыг харлаа. Энэ үеэр 448 цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллажээ. Мөн ЦЕГ-ын бие бүрэлдэхүүн сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүслэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.