Морь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ

Морь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан хоёр өдрийн турш Монгол бөхийн өргөө-нд болж, өндөрлөлөө.

Тус барилдааны их шөвгийн дөрөвт Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Батмагнай, Улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарч үлдсэн юм. Үзүүр, түрүү булаалдахаар Улсын аварга О.Хангай, Улсын заан М.Лхагвагэрэл нар тунан барилдлаа. Ингээд "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн баярит зориулсан Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн баридаанд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. О.Хангайгийн хувьд 2024, 2025 оны сар шинийн барилдаанд түрүүлж байсан юм.