Өнөөдөр, маргааш буюу энэ сарын 18, 19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч, Баасан гараг буюу энэ сарын 20-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр /2026.02.18/ говийн аймгуудын нутгаар их төлөв цэлмэг, бусад нутгаар үүлшинэ. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Дархадын хотгор, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -2...-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.