Тавын даваанд улсын цолтой 12, аймгийн цолтой дөрвөн бөх үлдлээ

Тавын даваанд улсын цолтой 12, аймгийн цолтой дөрвөн бөх үлдлээ

"Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө. Тавын даваа буюу шөвгийн 16 бөхөд улсын цолтой 12 бөх үлдсэн бол дөрвөн аймгийн арслан үлдлээ.

Тухайлбал, тавын даваанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар, Б.Очирхүү аймгийн арслан О.Төрбат нар үлдлээ. Тавын давааг дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай нар зүүн барууныг магнайлан барилдана.