Элчин сайд нар Монголчуудад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв

Элчин сайд нар Монголчуудад Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаад улсын Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид Гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган “Монголын ард түмэнд удахгүй гарах гэж буй Гал морин жилийн мэнд дэвшүүлье. Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн мэндчилгээ ирүүлжээ.

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Стивен Дауст “Монгол дахь Канадын Элчин сайдын яам болон гэр бүлийнхээ зүгээс Монголын ард түмэнд ирж буй Гал морь жилдээ хотол олноороо амар амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн “Монголын ард түмэнд айлчлан ирж буй Гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Хотол түмнээрээ эрүүл энх, элбэг дүүрэн, энх амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээн мэндчилсэн байна.

"МОГОЙ ЖИЛ ОЛОН БОЛОМЖИЙГ АВИРЧ БРИТАНИ-МОНГОЛЫН ХАРИЛЦААГ УЛАМ БАТАТГАСАН ЖИЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ"

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайт “Сайн байцгаана уу эрхэм хүндэт Монголчуудаа. Давхин ирж буй гал морин жил та болон танай гэр бүлд Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Монгол Улсад байх хугацаандаа танай сайхан орны арвин уламжлал, ард түмний зочломтгой зан заншилтай танилцах завшаан тохиосон билээ. Говийн элсэн цөлөөс Алтайн нурууд хүртэл өргөн уудам нутгаар аялж айлчилж байхад Монгол түмэн надад болон манай хамт олонд халуун дотно нөхөрсгөөр хандаж ирсэн. Цагаан сар бол эдгээр уламжлалын мөн чанарыг багтааасан баяр бөгөөд халуун ам бүлээрээ цуглан шинэ жилээ угтах мөч юм. Британи Элчин сайдын яамны хувьд Могой жил нь олон боломжийг авирч Британи-Монголын харилцааг улам бататгасан жил болж өнгөрлөө. Гал морин жил нь эрч хүч, эр зориг, тэмүүллийг бэлгэддэг билээ. Тиймээс ч энэ жил хүн бүрд онцгой ахиц дэвшил авчирна хэмээн найдаж байна. Сар шинэдээ аз жаргал, элбэг дэлбэг идээ ундаа, өөдрөг сэтгэлээр дүүрэн байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэжээ.