"Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдааны нэгийн даваанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзийг, хоёрын даваанд Улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулаад байсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга гурвын даваанд уналаа.
Тодруулбал, Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Улсын харцага О.Наранбаатар сумын заан Д.Мөнхтулгыг амлан авч, түүнийг өвдөг шороодууллаа. Ингэснээр сумын заан Д.Мөнхтулга энэ жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааныг өндөрлүүлж байна.